
Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.

Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг жижигхэн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.
Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илүүд үзжээ.
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.
Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.
Хазим Хикметийн шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА. Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ харанхуйг чинь гийгүүлэх юм вэ.
НАЗИМ ХИКМЕТ.
Туркийн алдарт яруу найрагч Назим Хикметын цогтой мөрүүд бүхий шүлгийн түүвэр нь манайд 1951 онд гарч байжээ. Амьдарч байсан цаг үедээ эх орондоо хавчин гадуурхагдаж 1950-иад оны эхэн үеэр Зүүн Европийн социалист орнуудаар амьдарч байгаад 1963 онд Москвад таалал төгсжээ.
Өнөөдөр ч гэсэн түүний бүтээлүүд нь Туркдаа төдийгүй дэлхийн модернист яруу найргийн чухал өвд тооцогдсоор байна.
4 comments:
ямар хөөрхөн ажил вэ... Та бүхэнд уран бүтээлийн өндөр амилт хүсэн ерөөе.
Яанзтай гоё болжээ. Ямар ч эвтэйхэн зураг вэ. Янзтай болжээ хөө. Нэг ийм зураач найзтай болохсон.
Баярлалаа гайхалтай, шүлэг нь ч тэр, зураг нь ч тэр... Бас гунигтай юм.
yneheer shylegend goe huvtsas omsuuleed bosgood alhuulj yavj chadsan bn aa naizaa amjilt shyy
Post a Comment