Thursday, July 1, 2010




Өнгөрөгч 2010 оны 06-р сарын 24-ний өдөр БНСУ-ын Тэгү хотод Олон Улсын Хөгжмийн Зохиолчдын наадам болж өнгөрлөө.
Америк, Солонгос, Хятад, Японы 10 гаруй хөгжмийн зохиолчид оролцсон энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн анх удаа хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн ГАНБАТ "Dream буюу Зүүд" зохиомжоороо амжилттай оролцлоо.
Солонгос Улсын Урлагийн Их Сургуулийн магистрантур П.Ганбат маань орчин үеийн мэргэжлийн хөгжмийн зохиомжоор уран бүтээлээ амжилттай туурвиж явнаа. Түүний уран бүтээлээс та бүхэнд сонирхуулж байна.

Ганбатын хувийн блог хаяг ану: http://ganbatmuz.blogspot.com/