Thursday, February 4, 2010



МУСТА зураач Э.Цолмонбат "Нарны охид" зураг



Хуйлсан он цагийг
Хөндлөн гулд алхаж
Дэлгэнэм
Би

Тэртээ алсад
Ганц морьтой хүн давхих шиг
Тийм алсхан хайр
Зүрхнээ хоногшино

Дэлгэсэн он цагийн минь
Хойх нь
Тэнгэрийн хаяанаа
Ганц шувуу дүүлэн нисэх мэт
Яруухан залуу нас минь үлдэнэм

Хуйларсан он цагийн
Эрчлээсийг тайлах гэж л
Хөндлөн гулд амьдарнам
Би...

2 comments:

Unknown said...

Хөндлөн гулд амьдарнам
Би...

bilig tanhai

A.Амарсайхан said...

Блогуудаар хөндлөн гулд давхиж явсан чинь хөндлөн гулд амьдардаг хүнтэй таарлаа