Saturday, July 9, 2011

Миний RedHero хот

 

Хээнцэр охидын гэзэгний үнэр,

уруулын амт холилдсон

Хөндий хэнхдэг цээжнээ

Сэтгэл гуниглангуй гэвюүрээд  

Дэгжин нэгний сээтгэнэл туучаад хаячихсан

Даржин зүрхэндээ “тайвшир, чи ганцаараа бус” хэмээн шивэгнэх үдэш

Хурьцалын дуутай ханын цаг

Төсөөлөлийн мананд толгойг минь дүрчихээд

Хэн нэгнийг хүлэмжлэн “цаг хугацаа”-ны тохуу болоход минь  

Өдөржин өвс татаж татаж инээлдсэн царцаанууд цонхон дор

Тэртээ багын дурсамжийг сангалзуулам танил дуу дуулахад

/ Radiohead – Street spirit /

Санаашрагч сэтгэлээ дагуулан үдшийн гэрэлт гудамжнаа гарлаа.

Урдуур хойгуур нисэлдэх урт урт хөлтэй загвар өмсөгч мэт

тэмээлзгэнүүдийг харан бясаад

Янагийн даль жигүүрээ урьд шөнө хаана гээснээ бодоод үл олох

Миний RedHero хот

“Radiohead – Street spirit” хаа нэгтээх гудамжнаас эгшиглэх

Миний халуухан Улаанбаатар хот

Хуучины анд мэт  

Хачин дотно хот минь

Эгшиг яруу миний хот…

Энэ хотын рок аялгууг тархинаас минь аваад хаячихвал

Энэ миний амьдралын гунигийг сэтгэлээс минь аваад хаячихвал

Өөрийгөө хаана төрсөнөө бодоод үл олох, хайгаад эс олдох

Миний өдөржин өвс татах царцаанууд,

урт хөлт тэмээлзгэнэс нисэлдэх халуухан хот...



2010.03.19 Сөүл хот