Thursday, March 24, 2011




Хар нүдний шил зүүсэн
Тэнгэр
Яралзтал инээмсэглэх
Үдшээр...
Буйдхан зоогийн газар огтоос зохимжгүй / хуучны /
аязан дор байн байн янжуурын улаан цог гялалзуулах
Шаазан тоглоом мэт будмал хүүхнүүдтэй
Тохитой хүний дүр эсгэн сууж залхаад
Сэтгэл, зөн совингоо дагахад гэмгүй тухай ярьж буруудаад
Тэсгэлгүй /шал худлаа/ агсан тавьж гудманд гараад
Хар нүдний шилт өөд харан уртаар санаа алдахад
Тэнгэр шүлсээ үсчүүлэн баахан загнаж
Заяаны хань зам дээр хэвтэж байдаггүй гэж уйлагнана.
Будаг шунхны эхүүн үнэр, тамхины бохь холилдсон
энэ л хүүхнүүд биш шүү
бурхан минь
За яах вэ дээ...
Ганц биеэр байхад юу нь болохгүй гэж...
Гудамжны хаа нэгтээгээс
Хачин хуучны дуу чихнээ сонсдоно
Хайран гутал шавхай туулчихлаа...


2007.11.03

Хуучин тэмдэглэлийн дэвтэр дэх сэтгэгдэл минь