Thursday, January 28, 2010

Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клуб байгуулагдлаа



Солонгос Улсад ажиллаж амьдарч буй Монгол улсын соёл урлагийн салбарын маш олон хүн бий. Тэд маань амьдрахын эрхэнд өөрсдийнхөө сэтгэл зүрхээ өгсөн тэр хайртай мэргэжил, уран бүтээлээсээ өөрийн мэдэлгүй холддог билээ. Угаас их үсрэнгүй хөгжил дэвшил гэдэг маань өөрөө цаг наргүй ажиллахыг шаарддаг нийгэм аж. Нэгэнт бид усыг нь уувал ёсыг ану дагаж буй билээ. Гэхдээ бид энэ бэрхшээлийг үл тоон хайртай уран бүтээлээ туурвиж өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд сурталчилан таниулах, Монголын болон Солонгосын мэргэжлийн адил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах зорилго бүхий клуб байгуулж байна. Энэхүү клуб маань мэдээлэл технологийн эрин цагийн аясаар цахим шуудангийн хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Солонгос улсад Монголчуудын “ХӨХ ЭГШИН” яруу найргийн бүлгэмийн хэсэг залуус бусад чөлөөт уран бүтээлчидтэй хамтран уг клубыг байгууллаа. Манай анхны үйл ажиллагаа нь дундын блог нээгдсэнээр эхэллээ. Дан ганц сэтгүүлч, зохиолч, зураачдаас гадна урлагийн бүхий л төрлийн хүмүүстэйгээ хамтарч ажиллах бодлогыг барьж байна. Тиймдээ ч цаашдаа манай клубын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн хамрах хүрээ нэмэгдэх тусам улам их зүйлийг хийх болно. “Бид чадна”, “Бид хийнэ”, “Би үгүй бол хэн?” гэсэн гал мэт дүрэлзсэн залуус хийх бүтээхийн халуундаа шатаж явна. Бидний урд төлөвлөсөн ажлууд ар араасаа хүлээж байна. Урлагын охин тэнгэр Янжинлхам бурхан та биднийг ивээг.

Манай цахим шуудангийн хаяг: www.mglwritersclub@yahoo.com

3 comments:

Unknown said...

Та хэдийг эндээс дэмжээл суугаа шүү хэхэ... блогоо улам өргөжүүлж олон зүйлийг сэдэж хийнэ гэдэгт итгэж байнаа. Шинэ үйлс, шинэ уран бүтээл бүхнийг чинь дэмжиж хүлээж байх болноо. амжилт хүсье

/блогийнхоо солонгос үсгүүдийг засчихвал илүү ойлгомжтой болох мэт.../

Anonymous said...

Amjilt huseye anduud aa. ta narygaa endees demjij MGL-d hevleluudeer surtalchlah ajlyg hariutsan avch bgaagaa alban yosoor medegdeye

Hundetgesen Segsger

shuudshuud said...

Uran buteeleeree demjij oroltsoh bolsondoo bayartai baina.