Monday, April 12, 2010

........ Модод .......

Хэн ч биш байхын амтыг
Ихэмсэг моддыг ширтэх тусам мэдэрнэ.
Хэзээ ч хүрэмгүй амгаланг олоод
Огторгуйг анирдагч тэд
Чин үнэндээ
Огт өөр, мэт санагдана.

Харах тусам догдлон гэрэлтэх мэт
Харах тусам цууран гуних мэт
Хачин нууцлаг модод
Хуучиршгүй гэгээн совин минь ...
Хэлийг нь ойлгох гэж
Өдөржин чагнан суудаг
Хэзээ ч уйдамгүй гижиг минь ...

0 comments: